Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох дөрвөн цуврал тэмцээнийг нэг нь ирэх 2025 онд Монголд болно

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох дөрвөн цуврал тэмцээнийг нэг нь ирэх 2025 онд Монголд болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2025 онд болох ДАШТ, Дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн, Тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг зарласан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тус мэдээлэлд, "Ирэх онд дэлхийн чансаа олгох дөрвөн цуврал тэмцээн явуулах бөгөөд түүний нэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох юм. Эхний тэмцээн хоёрдугаар сарын 5-нд Хорватын Загреб, хоёр дахь нь хоёрдугаар сарын 26-нд Албанийн Тиранад, гурав дахь нь тавдугаар сарын 29-нд, дөрөв дэх нь долдугаар сарын 17-нд Унгарын Будапешт хотод тус тус эхэлнэ. Харин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Йорданы Амман хотод гуравдугаар сарын 25-аас 30-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Тэгвэл насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 13-21-нд Хорватын Загреб хотод болох хуваарьтай байна. Бусад насны ангиллын ДАШТ-ий хуваарийг хүргэе. 

  • U17 насны ДАШТ: Долдугаар сарын 28-31-нд Грекийн Афин хотод
  • U20 насны ДАШТ: Наймдугаар сарын 18-24-нд Болгарын Софи хотод
  • U23 насны ДАШТ: Аравдугаар сарын 20-26-нд Сербийн Нови Сад хотод
  • Ахмадын ДАШТ: Аравдугаар сарын 7-12-нд Унгарын Будапешт хотод тус тус болно.