БНХАУ-ын Вэнжоу хотноо жүдо бөхийн зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.09.26/ эхэлсэн юм.
Энэхүү тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас эрэгтэйчүүдийн -60 кгд хүч үзсэн “Женко” клуб үндэсний шигшээ багийн тамирчин Б. Сүхбат алтан медаль хүртлээ. Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд 60 кг-д сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болсон нэгэн.