МСБХ-ноос сагсан бөмбөгчдийг бэлтгэх зорилгоор NBA, FIBA-тай хамтран ажиллана

МСБХ-ноос сагсан бөмбөгчдийг бэлтгэх зорилгоор NBA, FIBA-тай хамтран ажиллана

Монголын сагсан бөмбөгийн холбооноос залуучууд, хүүхдүүд, багш дасгалжуулагч нарыг хөгжүүлэх цаашдын бодлогын талаар болон "Ball in school” төслийн талаар мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь 20-оос доош, 18-аас доош, 16-аас доош гэсэн гурван насны бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулан  бэлтгэн ажиллаж байна. Мөн мини буюу 11-15 насны шигшээ багуудтай сургууль дээр нь очиж ажиллахаар болжээ. "Ball in school” хөтөлбөрийн хүрээнд  багш дасгалжуулагчийг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч, гадаадын мэргэжлийн багш дасгалжуулагчидтай хамтран ажиллаж эхэлжээ. Мөн NBA, FIBA тай хамтран ажиллаж байгаа бөгөөд FIBA -ийн олон улсын сантай хамтран Азийн сагсан бөмбөгийн манлайлагчдын хөтөлбөрт н.Төгөлдөр, н.Булган гэх хоёр залуу тамирчныг оролцуулсан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 18-аас дээш насны тамирчин н.Балжинням Австрали Улсад тоглож, Азийн шилдэг гучин тамирчны нэг болж,  NBA,FIBA-ийн шилдэг тоглогчдоос сургалт аваад байгаа аж.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд бүх шатны сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдыг  энэ сарын 29-ний  17:00 цагаас UG Arena-д хүрэлцэн ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүслээ. Дашрамд дурдахад, сагсан бөмбөг тоглодог эсэхт анхааралгүй сагсан бөмбөгт сонирхолтой, хоёр метр өндөртэй хүүхдүүдийг хөтөлбөрт хамрагдуулан мэргэжлийн тамирчин болгох зорилго тавьжээ.  

ВИДЕО: