Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол энэ сарын 28-нд болно

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол энэ сарын 28-нд болно

Японы мэргэжлийн сүмо бөх Азүмарюү С.Тодбилэг өнгөрсөн орны арванхоёрдугаар сард зодог тайлснаа албан ёсоор зарласан билээ.

Түүний зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Японы Токио хотын “Кокүгикан” ордонд болно. Баруун өвдгөө хүнд гэмтээснээс хойш тэрбээр бэлтгэл сургууль, жирийн амьдралдаа ч зөвхөн зүүн хөлөө л ашигладаг байснаа хэвлэлийн хурлын үеэр ярьсан байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр зүүн өвдгөө гэмтээсэн тэрбээр зодог тайлахаар шийдсэн юм.

С.Содбилэг албан ёсоор сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Японд ирээд 22 жил боллоо. Харамсах зүйлгүй, чадлынхаа хэрээр зүтгэсэн гэж бодож байгаа. Одоохондоо цаашдын ажлаа шийдээгүй байгаа ч юуны өмнө Монгол эх орноо бүтэн нэг тойрч аялна. Мөн дэлхийн улс орнуудаар аялах хүсэлтэй” гэсэн байдаг.