ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотноо энэ сарын 20-21-ний өдрүүдэд Борис Будаевын нэрэмжит олон улсын U-20 насны чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө.
Манай баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль хүртжээ. Тодруулбал:
65 кг.
1. Элбекто Базаров (Буриад)
2. Бямбасүрэнгийн Зэнээмэдэр (Монгол/ Тех Мөнх клуб)
3. Батсайханы Занданбат (Монгол/Сэлэнгэ аймаг- Визард экспресс консалтинг)
3. Арсен Доржу Арсен (Тува)
86 кг.
1. Наадамбатын Батбилгүүн (Монгол/ Төв аймаг, Алдар спорт хороо)
2. Денизбек Улан уулу (Киргизстан)
3. Алексей Евдокимов (Эрхүү)
3. Б.Анхбаяр (Монгол/ Алдар спорт хороо)
92 кг.
1. Руслан Юршин (Эрхүү)
2. Төмөрбаатарын Дэмчигдорж (Монгол/ Алдар спорт хороо)
3. Нямбаатарын Эрдэнбат (Монгол/ Алдар спорт хороо)
3. Дэмбэрэлийн Дэлгэрдалай (Монгол/ Спортын төв сургууль)
Тус тэмцээнд манай улсаас 26 тамирчин дасгалжуулагч Г.Мандахнаран, Н.Баатар, Ж.Дандар, Ц.Бат-Эрдэнэ, Ө.Ууганбаяр, Г.Амархүү нарын удирдлага дор оролцсон юм.