Азид анх удаа зохион байгуулагдах гэж буй “Дэлхийн Боксын Цом”-ын тэмцээн энэ сард Монголд болно

Азид анх удаа зохион байгуулагдах гэж буй “Дэлхийн Боксын Цом”-ын тэмцээн энэ сард Монголд болно

Маргааш буюу есдүгээр сарын 23-ны өдөр 14:00 цагаас Дэлхийн цомын тэмцээн UG arena-д болно.

Дэлхийн Боксын Цом, Улаанбаатар-2024 нь Азид анх удаа Дэлхийн Боксын холбооноос (World Boxing) зохиогдож байгаа олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд энэ сарын 23-26-ний өдрүүдэд UG Arena-д болно. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсуудаас нийт 170 тамирчид оролцох юм. Энэхүү тэмцээнээр анх удаа World Boxing  холбооны эрэмбийн оноог өгөх аж.