МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн тэмцээнд 400 гаруй тамирчид оролцож байна

МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн тэмцээнд 400 гаруй тамирчид оролцож байна

“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт,  “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхийн  Монгол Улсын 3 удаагийн аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн  анхдугаар тэмцээнд нийт  400 гаруй  өсвөрийн жүдочид оролцож байгаа аж. Тэмцээнийг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.