ВИДЕО: "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн пейжерүүд дэлбэрсний дараа Израилын арми Ливанд пуужингийн цохилт өгч эхэлжээ

ВИДЕО: "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн пейжерүүд дэлбэрсний дараа Израилын арми Ливанд пуужингийн цохилт өгч эхэлжээ

Ливан улсад "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн хоорондоо харилцахын тулд ашигладаг байсан пейжерүүд бөөнөөрөө дэлбэрсэн хэрэг энэ долоо хоног /2024.09.17/-т гарсан байна. Үүний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. 

Харин Ливаны аюулгүй байдлын албаныхны таамаглаж байгаагаар, "Израилийн арми пейжерүүдийг хакердаж, төхөөрөмжүүдийг хэт халсны улмаас литийн батерейг синхроноор дэлбэлсэн" гэж үзэж байгаа юм. 

Тэгвэл Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт орших "Хезболла" бүлэглэлийн объектуудад "терроризмын хүчин чадал, байгууллагын дэд бүтцийг сүйтгэх зорилгоор" цохилт өгч эхэлсэн талаараа Израилийн Батлан ​​хамгаалах яам өчигдөр /2024.09.19/ мэдэгдсэн байна. Энэ нь Ливаны хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том агаарын цэргийн ажиллагаа аж. Мөн Израилийн жанжин штаб Ливанд довтлох төлөвлөгөөг аль хэдийн баталсан гэж Израилийн үндэсний телевиз мэдээлжээ. Харин Хезболлагийн удирдагч Хассан Насралла хийсэн мэдэгдэлдээ, "пейжерийн дэлбэрэлт нь нэг минутын дотор 4000 хүний ​​аминд хүрэх гэсэн оролдлого" гэжээ. 

Эх сурвалж: Ройтерс агентлаг