Splendor Plus картын БНХАУ-д хийсэн төлбөрийн гүйлгээний буцаан олголт 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 хувь болж нэмэгдлээ. Буцаан олголтыг тухайн сарын гүйлгээнд үндэслэн тооцож, харилцагчийн дансанд сар бүрийн 10-ны дотор шилжүүлнэ.
Буцаан олголт тооцох дээд суурь дүн 20 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 20 сая төгрөгөөс дээш дүнгийн худалдан авалтад буцаан олголт нэмэгдэхгүй бөгөөд хамгийн ихдээ 200 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг.
Splendor Plus карт нь БНХАУ-ыг зорих иргэдийн төлбөр тооцоог хялбар, хүртээмжтэй, аюулгүй хийх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ картын хэрэглээнээсээ нэмэлт өгөөж хүртэх давуу талтай. Та бүхэн намрын улиралд төлөвлөсөн аялал, амралт, боловсрол болон бусад хэрэгцээгээр БНХАУ-ыг зорих гэж байгаа бол Splendor Plus картын харилцагч болж, төлбөр тооцоогоо хийж буцаан олголтынхоо давуу талыг эдлээрэй.
Итгэл төгс Ногоон ирээдүй