Гэр бүл нь гашуудлын ёслол эхлүүлсэн байсан Балба эмэгтэй амьд олджээ

Гэр бүл нь гашуудлын ёслол эхлүүлсэн байсан Балба эмэгтэй амьд олджээ

Балба, Төвөдийн хил дээр болсон үерийн улмаас Чандика Кумари Шрестаг амь үрэгдсэн гэж гэр бүл нь бодсон тул гашуудлын ёслол эхлүүлсэн байжээ. Гамшиг тохиосноос арван хоногийн дараа арвагчид түүнийг Бетравати тосгонд, нурсан байшин дотроос амьд олжээ. Тэрбээр нуранги дор үүссэн жижигхэн агаартай хэсэгт арван хоногийн турш байсан аж.

Цагдаагийн офицер Махендра Дарнал мэдээлэл өгөхдөө “Түүний дотор нь байсан дөрвөн давхар байшин үерт урсаж, аварт суусан байсан. Байшингийн нурангийг тойрон алхаж байхдаа “намайг авраарай” гэж хүн хэлж байгаа чимээ сонсогдсон. Бид түүний гэр бүлтэй холбогдоход тэд 11 хоног гашуудах ёслолыг эхлүүлсэн байсан” гэжээ. Аврагчид Чандикаг 45 минутын дотор гаргаж авч, цэргийн эмнэлэг рүү хүргэж өгсөн байна. Бетравати тосгон нь үерт хамгийн хүчтэй нэрвэгдсэн сууринуудын нэг юм. Тус тосгонд дөрвөн давхар хүртэл өндөр барилгууд бетон шиг нягтарсан цагаан шаварлагт дарагдсан байна. Үерийн улмаас Балбад амь үрэгдсэн хүний тоо 1,300-д хүрч, олон мянган хүн сураггүй хэвээр байгаа юм.