С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ

С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хариуцлага тооцжээ.

Тодруулбал, тус хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний өдөр зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн нь шалгалтаар тогтоогдсон байна.

Уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчил гэж үзжээ. Иймд Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.