"Тесла компанийн эзэн Э.Маск "Cybertruck" загварын цахилгаан автомашинаа алсаас унтраасан" гэж Р.Кадыров мэдэгджээ

"Тесла компанийн эзэн Э.Маск "Cybertruck" загварын цахилгаан автомашинаа алсаас унтраасан" гэж Р.Кадыров мэдэгджээ

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров АНУ-ын "Тесла" компаниас авсан "Cybertruck" загварын цахилгаан автомашинаа ажиллахаа больсон гэж мэдэгджээ. Тэрээр "Тесла" компанийн үүсгэн байгуулагч Элон Маск уг автомашиныг алсаас унтраасан гэж үзэж байгаа аж.

Тодруулбал, Рамзан Кадыров телеграм сувагтаа “Э.Маск саяхан ачааны автомашинаа алсаас идэвхгүй болгосон. Би төмөр морио чирэх хэрэгтэй болсон. Яаж ингэв Элон. Энэ автомашин ингэж бүтээгдсэн үү" гэж бичжээ. Сонирхуулахад, Р.Кадыров өнгөрөгч наймдугаар сард авсан "Tesla" компанийн үйлдвэрлэсэн Cybertruck автомашиныхаа талаар ярихдаа үүнийг Элон Маскийн бэлэг гэж нэрлэж байсан юм. Тэрээр уг автомашинаа пулемёт буугаар тоноглогдсон, Украин дахь цэргийн ажиллагааны бүсэд илгээнэ гэж амлаж. Э.Маскийг "бэлэг" өгсөнд талархаж буйгаа илэрхийлж Грозный хотдоо урьсан байдаг.

Эх сурвалж: Varlamov news