Нийслэлийн цэцэрлэгийн II ээлжийн бүртгэлд 9291 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн цэцэрлэгийн II ээлжийн бүртгэлд 9291 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний бүртгэл наймдугаар сарын 01-18 хооронд болсон бөгөөд 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн юм. Харин хоёрдугаар шатны бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлж, өнөөдөр дуусгаж байна. Цахимаар 9,291 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлжээ. Улмаар хүсэлтийг харгалзан,  хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессеж илгээж эхэлжээ