Ливанд болсон Хезболлагийн радио станц дэлбэрсний улмаас 20 гаруй хүн нас баржээ

Ливанд болсон Хезболлагийн радио станц дэлбэрсний улмаас 20 гаруй хүн нас баржээ

Ливанд утасгүй төхөөрөмж дэлбэрсний улмаас 20 хүн нас барж, 450 хүн шархадсан харамсалтай үйл явдал өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр болжээ.

Тус төхөөрөмж нь Хезболла зэвсэгт байгууллагын гишүүдийн хэрэглэдэг радио станцууд болох  (walkie-talkie) аж. Мягмар гарагт болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан 12 хүнийг оршуулах үеэр дахин тус дэлбэрэлт болсон байна. Энэ халдлагад “Хезболлах” бүлэглэл Израилыг буруутай хэмээн үзжээ. Тэгвэл  Израилын тал одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Мөн лхагва гарагт болсон дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улсын хойд нутгаас дүрвэсэн олон арван мянган хүнийг “орон гэрт нь аюулгүй” буцаан авчрахаа амлажээ.

“Хезболлах”-ын хэвлэлийн албанаас лхагва гарагт мэдээлснээр, дэлбэрэлтийн хоёр дахь давлагаанаас хойш 13 гишүүн амиа алдсны дотор 16 настай хүү байсан аж. Лхагва гарагт болсон дэлбэрэлтүүд нь  “Хезболлах”-ын хувьд бас нэгэн доромжлол болсон бөгөөд Израил тус бүлэглэлийн харилцаа холбооны сүлжээнд бүхэлд нь нэвтэрсэн байж болзошгүйг илэрхийлсэн байна. Уг асуудлыг  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хурцадмал байдал улам даамжрах ноцтой эрсдэлтэй байгаа"-г анхааруулж, дээд зэргээр хүлээцтэй тайван  байхыг талуудад уриалжээ.