Японы мэргэжлийн сумогийн 2024 оны Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
10 дахь өдөр манай улсын 13 бөх дохёд гарсан юм. Жюүрёо зиндааг тэргүүлэн барилдаж буй Чиёошома Г.Мөнхсайхан учраагаа давж, нэг ч унаагүй явсан Такерүфүжи өвдөг шороодлоо. Ингэснээр дээрх хоёр бөх адилхан есөн даваатай башёг тэргүүлж байна. Санданмэд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакүхо Ө.Дэмиджамц, макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох, Кёкүкайюү Ш.Далайбаатар, Казэноүми Ц.Билгүүн, жониданд шинэ залуу Госэйзан Б.Мөнх-Од нар тэргүүлж явна.
Харин макүүчиг сэкивакэ Оносато ганцаараа тэргүүлж байна. Улмаар сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өвдөг шороодсоноор Киришима найм, Оносато 10 даваатай башёг үргэлжлүүлж байна.