ФОТО: Ирэх аравдугаар сард Циркийн байр нээлтээ хийж магадгүй талаар Аса аварга Д.Дагвадорж мэдээлжээ

ФОТО: Ирэх аравдугаар сард Циркийн байр нээлтээ хийж магадгүй талаар Аса аварга Д.Дагвадорж мэдээлжээ

2008 онд Сүмогийн их аварга Д.Дагвадорж "үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ашиглах болзолтойгоор" гэрээ хийн хувьчлан авч, “АСА” цирк нэртэй болсон байдаг.

Гэтэл хувьчлан авснаасаа хойш циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж, ресторан, паб, авто угаалгын газар, арилжааны банк ажиллуулж байгаад 2020 онд хаасан юм. Ингэхдээ иж бүрэн засвар хийж, дэлхийн цирк болгоно гэж амласан байдаг. Харин өчигдөр /2024.09.17/ тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан циркийн засвар удахгүй дуусах талаар мэдээлжээ. Түүний мэдээлснээр ирэх аравдугаар сард цирк ашиглалтанд орох бололтой.