FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.
Энэ сарын 23-ыг дуустал үргэлжлэх тэмцээний Зургаадугаар өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Гүржтэй, эрэгтэй шигшээ баг Болгартай тоглов. Эмэгтэй шигшээ багийн тамирчид Зургаадугаар өрөгт өрөгт Гүржийн шигшээ багт 2.5-1.5 харьцаагаар хожигдсон бөгөөд Э.Хүслэн бүтэн оноо алджээ.
- WGM Төрмөнхийн Мөнхзул /Хар/ 0.5-0.5 /Цагаан/ GM Нана Жагнидзе
- IM Батхуягийн Мөнгөнтуул /Цагаан/ 0.5-0.5 /Хар/ IM Лела Жавахишвили
- IM Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ /Хар/ 0.5-0.5 /Цагаан/ GM Белла Хотенашвили
- WFM Эрдэнэбаярын Хүслэн /Цагаан/ 0-1 /Хар/ IM Саломе Мелиа