Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Ганбаатарын Баярхүүгийн ээлжит тулааны тов албан ёсоор зарлагдлаа. Манай тамирчны тулаан энэ сарын 28 /2024.09.28/-нд БНСУ-ын Сөүл хотод товлогджээ.
Энэ удаагийн өрсөлдөгч нь 29 настай, Филиппин улсын боксчин Марлон Паниамоган байх юм. Түүний хувьд мэргэжилд 15 тулаан хийж, 12 ялж, 3 ялагдаж, 1 тэнцэж байсан 2014 оноос мэргэжлийн бокст хүч үзэж эхэлсэн хашир туршлагатай тамирчин юм байна.
Харин манай тамирчин Г.Баярхүү БНСУ-ын Самсунг холбооны тамирчин болж, мэргэжилд хүч үзэж эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй яваа тамирчин билээ.
Түүний хувьд WBA холбооны Азийн аваргын бүсийг эзэмшиж байгаагаас гадна, БНСУ-ын аварга цолны бүсийг тус тус эзэмшдэг. Хэрэв WBO холбооны Азийн аваргын бүсийг авбал түүний ранк шууд дэлхийн ранкны эхний 15 дотор бичигдэх юм.