Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100, олимпын наадамд оролцож эхэлсний 60, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан "Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль олголоо.
Энэ үеэр Сүхбаатарын одонгоор шагнагдсан Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Э.Содномпилжээ, "Паралимпын гурван циклээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Сүхбаатарын одонгоор шагнагдаж хошой боллоо. Намайг дэмжсэн Монголын ард түмэн болон өнөөдрийн энэ өдөрлөгт хүрэхэд тусалж дэмжсэн ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль, Биеийн тамир, спортын улсын хороо, Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, дасгалжуулагч Д.Баттулгадаа баярлалаа. Мөн үргэлж ард минь байж бүх асуудлыг хариуцдаг ээждээ баярлалаа. 2028 оны паралимпын бэлтгэл өчигдөр эхэлсэн. Уржигдар ирээд өчигдөр бэлтгэлдээ орсон. Энэ сарын 24-28-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Цаашлаад хуваарьт тэмцээнүүддээ оролцоод явна" гэлээ.