Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд болж буй залуучуудын 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монголын эмэгтэй сагсчид Кенийн багтай тоглож, 21:5 харьцаатай эхний хожлоо авлаа.
Тус тэмцээнд шигшээ багийнхаа төлөө Ө.Индра, Б.Энхтуул, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг өрсөлдөж байна. Харин манай баг уг тоглолтоос өмнө Германы багт 20:15-аар хожигдоод байв. Б.Энхтуул Кенийн багийн эсрэг тоглолтод долоон оноо авсан бол Б.Ариунцэцэг тэмцээний эхний өдрийн байдлаар нийт авсан оноогоороо бүх тоглогчдын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Манай эмэгтэйчүүд маргааш Израйль, Польшийн багийн эсрэг тоглох хуваарьтай.