У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар, Ц.Баттулга, Б.Баасанхүү нарыг МУГТ цолоор, Г.Болор-Эрдэнийг Сүхбаатарын одонгоор шагналаа

У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар, Ц.Баттулга, Б.Баасанхүү нарыг МУГТ цолоор, Г.Болор-Эрдэнийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис 2024" зуны олимп, паралимпын наадамд шагнал хүртсэн баг тамирчдаа алдаршуулж, төрийн дээд одон медалиар шагналаа. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Парис хотноо зохион байгуулагдсан зуны олимп, паралимдын наадамд эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан нийт баг тамирчид болон дасгалжуулагч нартаа ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа иргэдээ алдаршуулан шагнаж, ирээдүйд төрөх олон алдартнуудын урам зоригийг сэргээдэг төрт ёсны уламжлалтай ард түмэн. Иймд Монгол улсад орчин цагийн биеийн тамир үүсэж хөгусөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жилийг тохиолдуулан, хүн төрөлхтний оюун санаа, эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпизмыг бүтээлцэж, гарамгай амжилт бүтээсэн тамирчдаа хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон медаль хүртээлээ" гэв.

Паралимпын алтан медальт, ОУХМ У.Сүрэнжавд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнав. Мөн ОУХМ, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Ц.Баттулга нарыг гавьяат тамирчнаар, дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашира нарыг МУГТ цолоор шагналаа.

Түүнчлэн Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпэлжээ, “Парис 2024” паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа, Монголын үндсэний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, МУГТ Ц.Раднаа нарыг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор, Паралимпын усан сэлэтийн төрөлд 7-р байр эзэлсэн Х.Номууныг Алтангадас одонгоор тус тус шагнаж урамшуулав.

ҮЗЭХ: