"Парис 2024" паралимпын наадмын сүүлийн өдөр /2024.09.08/ Монгол Улсаас пара пауэрлифтингийн 107 кг жинд МУГТ Э.Содномпилжээ 248кг өргөж мөнгөн медаль хүртсэнээр олимпын наадмын иж бүрэн алт, мөнгө, хүрэл медальтан боллоо.
Тэрбээр "Рио 2016" Паралимпын наадмаас хүрэл медаль, "2020 оны Токиогийн наадамд алтан медаль хүртэж, Паралимпын аварга болсон. ДАШТ-ий 3 алт, 4 мөнгөн медаль, Азийн зуны Пара спортын наадмын 2 алт, 1 мөнгө, Дэлхийн цомын тэмцээний 6 удаагийн аварга, 2019 онд Дэлхийн "Гиннес"-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тамирчин юм.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-г амжилттай өргөснөөр Паралимпын мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр Паралимпын алт, мөнгө, хүрэл медальтай боллоо. Баяр хүргэе маш их баярлалаа?? pic.twitter.com/kaPoo59EMC
— Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ (@ShinegerelR) September 8, 2024