"Парис 2024" паралимпын дэвжээнд өнөөдөр МУГТ Э.Содномпилжээ хүч сорино

"Парис 2024" паралимпын дэвжээнд өнөөдөр МУГТ Э.Содномпилжээ хүч сорино

"Парис 2024" паралимпын наадмын сүүлийн өдөр /2024.09.08/ Монгол Улсаас пара пауэрлифтингийн 107 кг жинд МУГТ Э.Содномпилжээ хүч үзнэ. Тэрбээр "Рио 2016" Паралимпын наадмаас хүрэл медаль, "2020 оны Токиогийн наадамд алтан медаль хүртэж, Паралимпын аварга болсон. ДАШТ-ий 3 алт, 4 мөнгөн медаль, Азийн зуны Пара спортын наадмын 2 алт, 1 мөнгө, Дэлхийн цомын тэмцээний 6 удаагийн аварга, 2019 онд Дэлхийн "Гиннес"-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тамирчин юм.