Парисын паралимпийн жүдо бөхийн барилдаанууд өнөөдөр/2024.09.05/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын жүдочдын салхийг хагалан эмэгтэйчүүдийн -48 кг-ын J1 ангилалд Т.Сувд-Эрдэнэ өрсөлдөв.
Өдгөө 22 настай тэрбээр эхний барилдаандаа Бразилын Андраде Силвад ялагдаж, дагах барилдаан хийхээр болсон. Улмаар дагах барилдаанд Грекийн Эммануэла Масуруд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Ийнхүү тэрбээр долдугаар байраар олимпоо дуусгалаа.