"Парис 2024" паралимпын наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Манай улс одоогийн байдлаар 44 байрт жагссан үзүүлэлтэй байгаа юм.
Паралимпын жүдо бөхийн төрөл өнөөдөр /2024.09.05/ эхэлж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ Бразилын бөх Розиклейд Силва де Андрадтэй барилдлаа. Тэрбээр ялагдал хүлээж, дагах барилдаан хийхээр боллоо.