Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар маргааш эх орондоо ирнэ

Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар маргааш эх орондоо ирнэ

“Парис-2024” зуны XVII Паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид  амжилттай оролцож, манай баг дөрөвдүгээр байрт жагссан. Үндэсний шигшээ баг дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн юм. 

Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр ийнхүү багаараа дөрөвт эрэмбэлэгдсэн юм. Тэгвэл тэд маргааш эх орондоо ирэхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр /2024.09.05/ Парис хотоос нааш хөдөлж, үүрээр Монголд буух аж.