Паралимпын наадмын жүдочдын салхийг хагалж, Т.Сувд-Эрдэнэ өнөөдөр барилдана

Паралимпын наадмын жүдочдын салхийг хагалж, Т.Сувд-Эрдэнэ өнөөдөр барилдана

"Парис 2024" паралимпын наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Манай улс одоогийн байдлаар 44 байрт жагссан үзүүлэлтэй байгаа юм. 

Манай улсын хувьд жүдо бөхийн төрөлд нэлээд найдвар тавьдаг. Тэгвэл өнөөдөр /2024.09.05/ Монголын жүдочдын эхлэлийг тавьж эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ Бразилын бөхтэй барилдана. 

Барилдаан өнөөдөр 16:00 цагт эхлэх бөгөөд энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт болох юм. Сонирхуулахад, Т.Сувд-Эрдэнэ нь "Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөж байсан ба паралимп наадамд анх удаа оролцож байна. Мөн манай улс 48 кг Т.Сувд-Эрдэнэ,  -70кг  Л.Туруунаа,  -90кг Б.Баттөгс,  +90 кг ийн жинд нийт дөрвөн эрх аваад байгаа юм.