Паралимпын тэргэнцэртэй гүйлтийн төрөлд П.Энхманлай 5-р байрт орлоо

Паралимпын тэргэнцэртэй гүйлтийн төрөлд П.Энхманлай 5-р байрт орлоо

"Парис 2024" паралимпын наадам амжилттай үргэлжилж байна. Манай улсын баг тамирчид одоогийн байдлаар нэг алтан медаль, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар үргэлжлүүлж байгаа юм. 

Олон улсын хэмжээний мастер, тэргэнцэртэй гүйлтийн тамирчин П.Энхманлайн өнөөдөр /2024.09.04/ уралдлаа. Тэрээр T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100м зайд уралдасан юм. Уралдаан Улаанбаатарын цагаар 17:30 цагт болж, 16.03 секундын амжилтаар гараандаа 5-р байрт орж, тэмцээнээ өндөрлүүллээ. Сонирхуулахад, П.Энхманлай нь "Токио-2020" зуны паралимпийн XVI наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчин билээ.