Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсад болж буй.
Тэмцээний “А” хэсэгт багтсан Монголын улсын U18 насны шигшээ баг Тайваний багтай тоглож, 46:91 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод Монголын багаас Э.Тэмүүжин, Г.Түвшинжаргал нар тус бүр 10 оноо, С.Очир 8 оноо 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүллээ.
Манай баг хэсгийн эхний тоглолтоо Австрали улсын шигшээ багтай хийж 93:32 харьцаагаар хожигдоод байсан юм. Тэгвэл өнөөдөр орой 19:00 цагаас хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Ливаны багийн эсрэг хийнэ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны баг тамирчид 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Манай шигшээ багийн хувьд 12 жилийн дараа Азийн аваргад дахин оролцож байгаа нь энэ юм.