Д.Сэлэнгээ паралимпын наадмын шөвгийн наймд шалгарлаа

Д.Сэлэнгээ паралимпын наадмын шөвгийн наймд шалгарлаа

Парис-2024” зуны XVII паралимпын наадам эдгээр өдрүүдэд болж байна. Одоогоор Монгол Улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар үргэлжлүүлж байна.

Өнөөдөр манай улсаас паралимпын наадмын байт харвааны төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөн юм. Байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд спортын мастер Д.Сэлэнгээ Украйны тамирчин Анна Виктория Шевченког 6:2 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа. Харин байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд спортын мастер Б.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын тамирчин Ву Чуняанд 6:0 харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна.