Наймдугаар сарын 30-ны өдрийг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа

Наймдугаар сарын 30-ны өдрийг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа

Гурван жилийн зайтай алтан медаль авсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа.

Учир нь “Парис-2024” паралимпын наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, тус наадмын 5 дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан юм. Мөн гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль авсан билээ “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ид дундаа орж, одоогоор Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө