Ч.Ариун-Энх БНХАУ-ын "JCK" холбооны анхны тулаанаа хийж, ялалт байгууллаа

Ч.Ариун-Энх БНХАУ-ын "JCK" холбооны анхны тулаанаа хийж, ялалт байгууллаа

БНХАУ-ын мэргэжлийн тулааны шилдэг холбоонд монгол охин Ч.Ариун-Энх анхны тулаанаа хийж, ялалт байгууллаа.

Тодруулбал, "Гаруда" клубын тамирчин Чинбатын Ариун-Энх нь өдгөө 20 настай бөгөөөд БНХАУ-ын "JCK" холбоонд элсээд байгаа юм. Тэрээр өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд БНХАУ-ын тулаанч Ли Жиняантай анхны тулаанаа хийж, ялалт байгуулжээ.