"Парис-2024" паралимпын наадам үргэлжилж байна. Манай улсын баг тамирчид таеквондогийн төрөлд нэг алтан медаль, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл "Парис-2024" паралимпын наадмын хамгийн залуу тамирчин 13 настай байна. Тодруулбал, Их Британийн усанд сэлэлтийн 13 настай тамирчин Иона Виннифрит нь 100, 200 метрийн зайд алтан медалийн эзэн болжээ. Мөн Их Британийн ширээний теннисчин Блай Твами нь 14 настай бөгөөд эмэгтэй дан хосын төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Сонирхуулахад, өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр пара хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Ц.Баттулга бөөрөнцөг түлхэлтэд 17:40 цагт өрсөлдөнө.