Перу Улсын Лима хотод зохион байгуулагдаж буй өсвөрийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 57 кг-ын жинд Т.Ариунзаяа алтан медаль авч, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. Тус тэмцээнээс өчигдөр охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртсэн билээ.