“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав Иран Улсын тамирчин Захра Рахимитэй тулалдаж ялалт байгуулан аваргын алтан медалийн эзэн болоод байгаа билээ.
Энэхүү түүхэн үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУХМ У.Сүрэнжавд баяр хүргэж, "ПАРИС-2024" Паралимпд оролцож байгаа Монгол Улсын нийт тамирчид, баг хамт олондоо амжилт хүслээ. Тэрбээр энэ талаар "Түүхийн шинэ хуудсыг нээж "ПАРИС 2024" Зуны Паралимпын эмэгтэй Таеквондогийн -52 кг жин К44 ангилалд Монголын анхны АЛТАН медалыг авч Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин охин, олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав болон багш дасгалжуулагч баг хамт олонд нийт Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе "ПАРИС-2024" Паралимпд оролцож байгаа Монгол улсын нийт тамирчид, баг хамт олондоо амжилт хүсье" гэжээ.