“Парис-2024” зуны XVII паралимпын наадам өчигдөр /2024.08.29/ эхэлсэн. Паралимпад нийт таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Харин манай улсаас түүхэндээ хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна.
Тэгвэл ОУХМ Уламбаярын Сүрэнжав паралимпын наадмаас алтан медаль хүртэж, Паралимпын аварга боллоо. Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав Иран Улсын тамирчин Захра Рахимитэй тулалдаж ялалт байгуулан аваргын алтан медалийн эзэн болж, Монголын анхны эмэгтэй Паралимпын аварга ийнхүү боллоо.
ВИДЕО:
Олимпын аваргатай өглөөний мэнд хүргэе?
— r. davaadorj (@rdavaadorj) August 29, 2024
ОУХМ У.Сүрэнжав Иран улсын тамирчин Зара Рахимиг ялж, алтан медаль хүртлээ. Тэрээр Монгол Улсаас паралимпын наадамд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо? pic.twitter.com/p71LxxiVEF