Паралимпын усанд сэлэлтийн төрөлд Х.Номуун гараандаа долдугаар байрт орлоо

Паралимпын усанд сэлэлтийн төрөлд Х.Номуун гараандаа долдугаар байрт орлоо

“Парис-2024” зуны XVII паралимпын наадам өнөөдөр эхэллээ. Паралимпад нийт таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин манай улсаас түүхэндээ хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна.

Олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын анхны тамирчин Х.Номуун пара усанд сэлэлтийн өврөөр даллах төрөлд өрсөлдөж, 50 метрийг 47.77 секундэд туулж, гарааныхаа долдугаар байрт орлоо.