Монголын Теннисний Холбооны ерөнхийлөгчийн ажлаа З.Энхболд Макс Группийн эзэн Д.Ганбаатарт өгчээ

Монголын Теннисний Холбооны ерөнхийлөгчийн ажлаа З.Энхболд Макс Группийн эзэн Д.Ганбаатарт өгчээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Монголын Теннисний Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан тэгвэл тэрбээр өчигдөр /2024.08.28/ энэхүү ажлаа Макс группийн эзэн Д.Ганбаатарт өгчээ. 

Тодруулбал, өчигдөр Монголын Теннисний Холбооны үүсгэн байгуулагчдын ээлжит бус хурал болсон байна. Уг хуралдаанаар тус холбооны ерөнхийлөгч З.Энхболд, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Иймд тус холбооны үүсгэн байгуулагчдын хуралдаанаар МТХолбооны Ерөнхийлөгчөөр Макс Группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатарыг томилжээ.