Монголын баг тамирчид Паралимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Монголын баг тамирчид Паралимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

17 дахь удаагийн Паралимпын наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар шөнийн 02 цагт эхэлж албан ёсоор “хөшиг”-өө нээлээ. 

Энэ удаагийн наадамд 168 орны 4400 гаруй тамирчид спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөх юм. Манай улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин оролцох бөгөөд Монголын багийн тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа мандуулан баг тамирчдаа манлайлан жагслаа.