Сингапурт тоглох “Монгол хаан” драмд үндсэн жүжигчид нь тоглох бол хоёр дахь хувилбарт "Мулан" киноны Рон Юан, "Марко Поло"-ын Леонард Вү нарын холливүүдийн жүжигчид тоглохоор болжээ

Сингапурт тоглох “Монгол хаан” драмд үндсэн жүжигчид нь тоглох бол хоёр дахь хувилбарт "Мулан" киноны Рон Юан, "Марко Поло"-ын Леонард Вү нарын холливүүдийн жүжигчид тоглохоор болжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйнд байдаг "West End" театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 15 өдрийн турш тоглож, гадаадын 42 мянга гаруй үзэгчдийн хүртээл болж дэлхийд гарч чадсан.

“Монгол хаан” жүжиг тун удахгүй Азид албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт тоглогдох гэж байна. Мөн цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа талаар “Монгол хаан” жүжгийн продюсер А.Баярцэцэг бидэнд ярьсан юм.

Тэгвэл Сингапурт тоглогдох “Монгол хаан” жүжигт тус жүжгийн үндсэн жүжигчид тоглох бол хоёр дахь хувилбарт нь холливүүдийн жүжигчид тоглохоор болсон байна. Учир нь тус жүжиг өөр, өөр оронд тоглогдох болсон тохиолдолд багууд хуваагдаад явдаг жишгийг дагаж байгаа ажээ. Иймд дэлхийн аль ч орны томоохон театрын жүжгээр шалгаруулалт явуулж, нэг дүрд олны танил 5-6 жүжигчин шалгаруулж эхэлсэн байна.

Тодруулбал, Лондон хотын алдарт "West End" театрт тоглогдон дэлхийд гарсан “Монгол хаан” драмын баг дэлхийн жишгээр жүжгийнхээ хоёр дахь дүрүүдэд шалгаруулж холливүүдийн алдартай жүжигчдийг сонгожээ.

Тодруулбал, “Hawai Five-0" , "John Wick" зэрэг киногоороо дэлхийн үзэгчдэд танигдсан, Филлипин гаралтай холливүүдийн жүжигчин Марк Дэкаскос, "Марко Поло", "Алита" зэрэг киногоор нь бидний сайн мэдэх Солонгос гаралтай холливүүдийн жүжигчин Леонард Вү, “Мулан”, “Golden Boy” зэрэг киногоор гадаад үзэгчдийн сайн мэдэх Хонг Конг гаралтай холливүүдийн жүжигчин Рон Юан нар “Монгол хаан” жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээхээр болсон байна.

“Монгол хаан” жүжгийн продюсер А.Баярцэцэгийн facebook-дээ хийсэн мэдээлэл: 

Түүнчлэн "Монгол хаан" жүжиг дэлхийн томоохон театруудын нэг болох "West End"-ийн тайзнаа нийт 17 удаа үзэгч дүүрэн тоглогдсон тул дэлхийн хэмжээний алдартай, нэр хүндтэй жүжиг болсон хэмээн театр урлагийн мэргэжилтнүүд үзэж буй.

Харин холливүүдийн жүжигчдийн хувьд дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа тоглогдсон уран бүтээлд дүр бүтээх нь тэдэнд нэр төрийн хэрэг байдаг тул Марк Дэкаскос, Леонард Вү, Рон Юан нарын холливүүдийн жүжигчдэд алдарт "West End"-ийн тайзнаа тоглогдсон "Монгол хаан" жүжгийн хоёр хувилбарт тоглох нь нэр төрийн хэмээн үзэж  саналыг уриалгахнаар хүлээж аваад зогсохгүй үнэ төлбөргүй тоглож байгаа гэх мэдээлэл байна.