Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг "Hero" энтертайментын найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйнд байдаг "West End" театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 15 өдрийн турш тоглож, гадаадын 42 мянга гаруй үзэгчдийн хүртээл болж дэлхийд гарч чадсан.
Тэгвэл “Монгол хаан” жүжиг тун удахгүй Азид албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт тоглогдох гэж байна. Иймд Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан энэ сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-д тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглож буй. Тэгвэл бид УДЭТ-т хүрэлцэн ирж “Монгол хаан” жүжгийг үзэж, сонирхож буй үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
ВИДЕО: