Францын Парис хотод энэ сарын 28-наас есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх паралимпын наадамд 169 орны баг тамирчид оролцоно.
Энэ удаагийн паралимпад Эритрей, Кирибати, Косово улсын баг анх удаа оролцох аж. Манай улсаас энэ жил хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болсон юм. Тодруулбал, байт харваа, хөнгөн атлетик, жүдо, поуэрлифтинг, усанд сэлэлт, таеквондогийн төрлөөр эрхээ авсан билээ.
Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-ноос 29-ныг шилжих шөнө буюу 02:00 цагаас эхэлнэ. Сонирхуулахад Монголын багийн тугчаар паралимпын алт (2020), хүрэл (2016), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2019), хошой мөнгөтэй (2017, 2021) Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.
Монголын шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 8-ыг дуустал оролцох хуваарьтай байна. Тухайлбал,
Наймдугаар сарын 29
- 15:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн S6 ангилалд Х.Номуун
- 16:00 Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд У.Сүрэнжав
- 23:00 Пара байт харвааны чансаа тогтоох харваа Д.Сэлэнгээ
- 23:00 Пара байт харвааны чансаа тогтоох харваа Б.Оюун-Эрдэнэ
- 23:00 Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жингийн шигшээ шатанд У.Сүрэнжав
- 23:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн S6 ангилалын Финалын шат Х.Номуун
Наймдугаар сарын 30
- 03:02 Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жин медалийн тоглолт У.Сүрэнжав
- 15:30 Пара тэеквондогйин эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шат Г.Болор-Эрдэнэ
- 23:00 Пара тэеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг жингийн шигшээ шат Г.Болор-Эрдэнэ
Наймдугаар сарын 31
- 03:46 Пара тэеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг жингийн медалийн тоглолт Г.Болор-Эрдэнэ
Есдүгээр сарын 1
- 16:00 Пара атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлт. F40 ангилалд Ц.Баттулга
Есдүгээр сарын 3
- 15:00 Пара байт харвааны урьдчилсан шат Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
- 23:00 Пара байт харвааны шөвгийн найм, хагас шигшээд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
Есдүгээр сарын 4
- 00:57 Пара байт харваа хүрэл медалийн харваа Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
- 01:14 Пара байт харваа, Финалын харваа Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
- 16:00 Пара атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. T53 ангилал. Урьдчилсан шат П.Энхманлай
Есдүгээр сарын 5
- 01:00 Пара атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. T53 ангилал. Медалийн шат П.Энхманлай
- 16:00 Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг. Урьдчилсан шат Т.Сувд-Эрдэнэ
- 22:00 Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг. медалийн барилдаан Т.Сувд-Эрдэнэ
Есдүгээр сарын 6
- 16:00 Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг. Урьдчилсан шат Л.Туруунаа
- 22:00. Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг. Медалийн барилдаан Л.Туруунаа
Есдүгээр сарын 7
- 15:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн араар сэлэлт. S6 ангилал. Урьдчилсан шат Х.Номуун
- 16:00 Пара жүдогийн эрэгтэйчүүдийн +90 кг. Урьдчилсан шат Д.Ганбат
- 16:00 Пара жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг. Урьдчилсан шат Б.Бөттөгс
- 22:00. Пара жүдогийн эрэгтэйчүүдийн +90 кг, -90 кг. Медалийн барилдаан
- 23:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн араар сэлэлт. S6 ангилал. Финалын шат Х.Номуун
Есдүгээр сарын 8
- 00:35 Пара Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг жинд Э.Содномпилжээ