"Парис-2024" зуны олимпод оролцсон тамирчдад тус бүрт нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ

"Парис-2024" зуны олимпод оролцсон тамирчдад тус бүрт нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ

"Парис-2024" зуны олимпын наадамд оролцсон манай улсын тамирчдаас жүдо бөхийн төрөлд оролцсон Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Харин бусад тамирчид тодорхой хэмжээний амжилт үзүүлж, шагналт байрт шалгарсан ч монголчуудын хүсэн хүлээсэн амжилтыг үзүүлж чадаагүй билээ. 

Тэгвэл "Парис-2024" зуны олимпын наадмын эрх авч, оролцсон тамирчдад тус бүрт нь нэг удаагийн мөнгөн урамшуулал олгожээ.

Тодруулбал,  "Парис-2024" олимпид оролцсон 34 тамирчин болон паралимпын наадамд оролцох 10 тамирчин нийт 44 тамирчинд тус бүрт нь 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон байна. Тамирчдад олгосон 440 сая төгрөгийг олимп паралимпыг дэмжих үйл ажиллагааны зардлаас гаргасан байна.