Шевроле шоу рүүмийн нээлт саяхан /2024.08.25/-нд “Доктор авто сүлжээ”-ний Яармаг салбарт болсон байна.Шевроле нь АНУ-ын алдарт “Женерал Моторс” корпорацын үйлдвэрлэдэг автомашин бөгөөд “Доктор авто сүлжээ” Узбекистан дахь үйлдвэрээс Кобальт загварыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлж байгаа аж.
Тэгвэл АНУ-ын "Шевроле" автомашин манай улсад албан ёсоор худалдаалагдаж эхэлсэнтэй холбогдуулж тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган өөрийн твиттер хуудастаа, "Chevrolet машины Кобальт загварыг Монголд оруулж ирсэн “Доктор авто сүлжээ” компанид баяр хүргэе. Узбекистан Улсад “Уз Авто” компани угсрах тус машин нь Монгол болон Төв Азийн хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм" хэмээн жиргэжээ.
Chevrolet машины Кобальт загварыг Монголд оруулж ирсэн “Доктор авто сүлжээ” компанид баяр хүргэе. Узбекистан Улсад “Уз Авто” компани угсрах тус машин нь Монгол болон Төв Азийн хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. https://t.co/mdPLyFaMss
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) August 26, 2024