БНСУ-ын иргэншилтэй, монгол тулаанч М.Нандин-Эрдэнэ "Road FC" холбооны ээлжит тулаанаа энэ сард хийнэ

БНСУ-ын иргэншилтэй, монгол тулаанч М.Нандин-Эрдэнэ "Road FC" холбооны ээлжит тулаанаа энэ сард хийнэ

БНСУ-ын иргэншилтэй болсон монгол тамирчин болох М.Нандин-Эрдэнэ “Road FC” холбооны ээлжит тулаанаа наймдугаар сарын 31-нд хийнэ. Уг тулаанд ялбал тэрбээр хагас шигшээд шалгарах юм.

Өнгөрсөн жил “Road FC Global Tournament” тэмцээний дэд байрт шалгарсан Ким Ин Сон буюу М.Нандин-Эрдэнэ саяхан Солонгос иргэншилтэй болсон юм. Тэрбээр наймдугаар сарын 31-нд "ROAD FC" тэмцээнд оролцох бөгөөд UFC-ийн хүчирхэг тамирчин асан Алекс Да Силватай (28 настай, ASTRA FIGHT TEAM) тулалдана. Уг тулаанд ялсан тамирчин Road FC Global Tournament-ийн хагас шигшээд шалгарах юм. Түүний шөвгийн наймд өрсөлдөх тууланч болох Алекс да Силва нь 24 ялж, 5 хожигдсон амжилттай тамирчин аж.