Ц.Дэлгэрцэцэг таван алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо

Ц.Дэлгэрцэцэг таван алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо

Энэтхэг улсын Банглор хотноо таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах зохион байгуулагдлаа. 

10 дахь удаагийн энэхүү тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван  алтан медаль хүртжээ.

Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ удаа мөн хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга болж байна. Энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрыг эзэлжээ.