"Tsetse vs Bilgee” тоглолтоор энэ жилийн хамгийн чанартай, зохион байгуулалт бүхий тоглолтыг үзүүлнэ гэдгийг онцоллоо

"Tsetse vs Bilgee” тоглолтоор энэ жилийн хамгийн чанартай, зохион байгуулалт бүхий тоглолтыг үзүүлнэ гэдгийг онцоллоо

XMF 2024 “Tsetse vs Bilgee” тоглолт есдүгээр сарын 07-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тоглолтын талаар тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргал, Реппер Н.Цэцэнбилэг нар өнөөдөр /2024.08.26 /мэдээлэл хийлээ.

“Tsetse vs Bilgee” тоглолтонд нийт 29 уран бүтээлч оролцох аж. Тодруулбал, "Vanquish" хамтлаг, дуучин Ука, Анхмаа, зочин артистаар VANDEBO, GINJIN нарын залуу артистууд оролцох юм байна. Тасалбарын үндсэн үнэ 69 мянган төгрөг байх бөгөөд найзуудын тасалбар нь 200 мянган төгрөгөөр таван хүн оролцох боломжтой байхаар зохион байгуулжээ. Мөн fanzone буюу тайзаа ойроос харах тасалбарын үнэ 100 мянга төгрөг бол VIP тасалбар нь 500 мянга төгрөг байх аж. Тухайн тоглолтын онцлог нь зохион байгуулалт маш сайн болно гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.

Тухайлбал, энгийн атал хүний амьдралд маш хэрэгтэй ариун цэвэр, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг анхаарч ажиллах юм байна. Энэ талаар тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргал "Бид хамгийн сайн харуул хамгаалалтын газартай хамтарч ажиллаж, 200-гаад харуул хамгаалалтын ажилтан үзэгчдийн аюулгүй байдлыг анхаарч ажиллана. Хаалга 14:00 цагаас нээх бөгөөд үндсэн артист Н.Цэцэнбилэг маань 35 уран бүтээлээ хүргэнэ. Тоглолтыг хамгийн гол зүйл болох дуугаралт байдаг. Тиймээс хажуугаас сонсолттой, таныг тайзны хаана ч байсан жигд сонсохоор хамгийн сүүлийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа. Энэ жилийн хамгийн чанартай зохион байгуулалт бүхий тоглолтыг үзүүлнэ" гэдгийг онцоллоо. 

Ж.Цэцэгсүрэн