Монголын алдарт эхчүүдийн одонгийн талаар тэрбумтан Э.Маск "Энэ бол гайхалтай санаа" гэж сэтгэгдлээ үлдээжээ

Монголын алдарт эхчүүдийн одонгийн талаар тэрбумтан Э.Маск "Энэ бол гайхалтай санаа" гэж сэтгэгдлээ үлдээжээ

Манай улс хүн амынхаа тоог өсгөхийн тулд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнадаг. Алдарт эхчүүдэд I, II зэргийн одонг нь жилд бүр Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг болоод удаж байна. 

Тэгвэл энэ талаар "More Births" гэсэн хаягтай Х сүлжээнд, "Монголын удирдагчид 68 жилийн турш ээж нарт "Эхийн алдар одон"-г гардуулсан. Энэ нь эх хүний ​​статусыг дээшлүүлэх гайхалтай соёлыг бий болгож байна. Алдарт эхчүүдийн статусыг нэмэгдүүлснээр төрөлт бага байгааг шийдэж байна" гэж мэдээлжээ. Харин Монгол Улсын талаарх энэхүү мэдээлэлд дэлхийн тэрбумтан Элон Маск, "Энэ бол гайхалтай санаа. Монголд сайн зүйл болжээ" хэмээжээ.