Мастеруудын ДАШТ-д 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа хос алтан медаль хүртлээ

Мастеруудын ДАШТ-д 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа хос алтан медаль хүртлээ

Шведийн Гётенбург хотод болсон Мастеруудын ДАШТ-д 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа эх орноо төлөөлөн оролцсон билээ. 

Тэгвэл Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ий 90-95 насны 100 метр, 800 метрт тус тус түрүүлж алтан медаль хүртжээ. Түүний хувьд 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавиад байгаа гэдгээ хэлсэн байдаг.