"Парис 2024" паралимпын наадамд өрсөлдөх Монголын таеквондогийн ҮШБ-ийн тамирчид Франц руу явлаа

 "Парис 2024" паралимпын наадамд өрсөлдөх Монголын таеквондогийн ҮШБ-ийн тамирчид Франц руу явлаа

"Парис 2024" зуны Паралимпын XVI наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна. Энэхүү наадамд спортын 22 төрлөөр 4400 гаруй тамирчин 549 медалийн төлөө өрсөлдөх юм. 

Тэгвэл "Парис 2024" паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчид болох МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар дасгалжуулагчдын хамт өнөөдөр Парисын зүг хүлгийн жолоо заллаа.